МЭНДЧИЛГЭЭ

 

       ШУТИС.МИС-ийн Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн төв нь одоо техникийн чиглэлийн 4 мэргэжлээр сургалт явуулж байна. Мөн түүнчлэн Туркийн олон улсын хамтын ажиллагааны байгууллага “TИKA”, “Монголын мянганы сорилтын сан”, “Оюу Толгой” төслийн үндэсний мэргэжилтэй ажилчин бэлтгэх төслийг хэрэгжүүлж, сургалтын орчин үеийн техникийн дэвшлийн жишиг виртуаль симулятор, зам барилга, уул уурхайн хүнд машин механизмыг дадлагын хичээлд ашиглахын зэрэгцээ техникийн суурь мэдлэг олгох дадлагын газар, тоног төхөөрөмжийг тусламжаар авах хөрөнгө оруулалт хийгдэж байна.
     Энэ нь сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлэн чадамжид суурилсан сургалтын тогтолцоог нэвтрүүлэхэд таатай нөлөө үзүүлж байна.

 

 

                                             ЗАХИРАЛ       Б.БАТ-ЭРДЭНЭ

Багшийн веб

Энд дараад та өөрийн эрхээрээ системнд нэвтэрнэ үү

Оюутны веб

Энд дараад та өөрийн эрхээрээ системнд нэвтэрнэ үү

Санал асуулга

Та Чадамжид суурилсан сургалтын талаар хэр сайн мэдэх вэ?

Шинээр элсэгчдийн дундах сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн

*      Шинээр элсэгчдийн дундах сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2013.09.21 –ны өдөр суралцагчдыг уралдаан тэмцээнд өргөн хамруулах, тэдний идэвхи санаачлагасонирхолыг өрнүүлэх, тэдний бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор нөхөрлөн танилцуулах, мөн Политехник Коллеж, МСҮТ-ийн суралцагчдын спортын наадамд оролцох багийн гишүүдийг сонгон шалгаруулах зорилгоор  зохион байгуулж нийт 9 анги оролцож бөгөөд хурд хүч авъяас чадвараараа 1-р байранд Оператор хүнд машин механизмын 1А анги 1-р байр, Гагнуурчин 1В анги 2-р байр, Автомашины засварчин 1 Б анги 3-р байр тус тус эзэлж амжилттай оролцсонд баяр хүргэе.  
Цааш нь..

Зорилгоо тодорхойлж түүнийхээ дагуу амьдрах

Судалгаанаас аваад үзэхэд судалгаанд оролцсон хүмүүсийн 3 хувь нь л өөрийн зорилгыг цаасан дээр бичиж тэмдэглэсэн байсан. 10 хувь нь тодорхой зорилго төлөвлөгөөтэй боловч бичиж үлдээгээгүй. 60 хувь нь зорилгоо жаахан бодож үзсэн боловч эдийн засгийн талаархи зүйлийг бодсон үлдсэн 27 хувь нь ирээдүйн, ойрын зорилго, төлөвлөгөөний талаар онцгой авч үзэж бодсон удаа ганц ч байхгүй.

Цааш нь..

"Ажлын хөтөч" зөвлөгөө № 1

 Ажилтай бол амьдралтай, амьдралтай бол аз жаргалтай байдаг. Аз жаргалыг хүн хүн ажил хөдөлмөрөөрөө урлан бүтээдэг нь хүн төрөлхтний жам ёс бичигдээгүй хууль билээ. Зөвхөн ажил хөдөлмөрийн ач тусаар л улс орон хөгжиж, айл өрх дэвжиж, хүний амьдрал цэцэглэж байдаг.

Цааш нь..

Өөдрөг явах 25 зарчим

 1. Сэтгэлийн их тэнхээтэй бай 
2. Хэн нэг нь таныг ивээнэ гэж бүү найд. Өөртөө л найд. Бусдын хийснийг ажиглан өөрөө бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд. 
3. Зорилготой байж түүндээ хүр. Хий хоосон мөрөөдөлд бүү авт. Хийх зүйлээ төлөвлө. 
4. Нөхрөө зөв ол. Чамайг өөд татах нөхөр ол. 

Цааш нь..

"Урлагийн наадам " зохион байгуулагдаж авъяаслаг ангиуд шалгарлаа

 Нийт суралцагчдын урлаг, уран сайхан, гоо зүйн  мэдрэмжийг дээшлүүлэх, анги хамт олны эв нэгдлийг сайжруулах, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор зохион байгуулав. 

Цааш нь..
Хуудас:

Сүүлд нэмэгдсэн мэдээ